• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8-ын бүлэг болон хөгжиж буй орнуудын удирдагчдын яриа хэлэлцэл Л′Акуйлад болов

CRI       (GMT+08:00) 2009-07-09 21:30:43

      8-ын бүлэг болон хөгжиж буй орнуудын удирдагчдын яриа хэлэлцэл 9-ний өдөр Италийн Л′Акуйлад болов. Уг яриа хэлэлцлээр олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг олон улсын өнөөгийн анхаарч буй асуудлуудыг голцуу авч хэлэлцсэн байна. Хятад улсын Дарга Хү Жиньтаоийн төлөөлөгч, Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингүө уг яриа хэлэлцэлд оролцож, дээр дурдсан асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг тодруулан өгүүлжээ.

      Дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтөд тус дөхөм үзүүлэх, олон орны хамтын хөгжил, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг ахиулах зэрэг дэлхийн чанартай өрсөлдөөнд хамтран хандах хэрэгтэй байна гэж Дай Бингүө тэмдэглэжээ.

      Дэлхийн эдийн засгийн удирдлагын зорилт, гол цогц, хэлбэр болон механизмийн асуудлаар тэр бас Хятадын Засгийн газрын үзэл саналыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэ бол дэлхийн эдийн засгийн удирдлагын асуудлаар Хятад улс олон улсын тавцан дээр анх удаагаа байр сууриа илэрхийлсэн болно. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе