• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дай Бингүө хөгжиж байгаа 5 орны удирдагчидтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-09 09:19:54

     Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн төлөөлөгчийн хувиар 8+5-ын удирдагчдын яриа хэлэлцээний бага хуралд оролцож байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингүө болон Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакүб Зума, Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдеронтай 8-ны өдөр Италийн Л′Акуйла хотод хамтаар уулзжээ. Дай Бингүө тэдэнтэй олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх, дэлхийн эдийн засгийн удирдлагыг эрчимжүүлэх, цаг уурын өөрчлөлт болон уламжлалын бус аюулгүйн заналхийлэлтэй тэмцэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

      Дай Бингүө хэлэхдээ, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн үндэс суурь болон өөрийгөө нөхөн сэргээх хүчин чадавх буурай байгаа тул, олон улсын санхүүгийн энэ хямралын явцад хамгийн их хохирч байгаа цогц нууд болж байна. 5 орон нь бүр хөгжиж орон, эв санаа нэгтэй ажиллаж, олон улсын санхүүгийн хямралаас хөгжиж байгаа орнууд ялангуяа хөгжлөөр хамгийн тааруухан оронд учруулах хохирлыг хамгийн бага хэмжээнд хүртэл багасгах хэрэгтэй байна гэлээ.

      5 орны төлөөлөгч болон удирдагчид мөн хамтын уулзалтын улс төрийн тунхаг нийтэлжээ.

      Терроризм бол дэлхийн нийтийн гай гамшиг болохоор, олон улсын хамтын нийгэмлэг хамтаар дорвитой үйл ажиллагаа авч, террорист этгээдийн ажиллагааг хориглож, террорист ажиллагаа зохиогчид, түүний мөнгө төгрөгөөр дэмжигч болон түүнд оролцогчийг залхаан шийтгэх шаардлагатай. НҮБ-ын гишүүн орнууд "Олон улсын терроризмын тухай бүх талын конвенц"-ыг эртхэн баталж, терроризмын эсрэг тэмцэх хуулийн хүрээг олон улсын хамтын нийгэмлэгт тогтоон өгөх ёстой гэж уг тунхагт тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе