• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-09 15:51:55

     8-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт 8-ны өдрийн үдээс хойш Италийн Л´акуйлад боллоо. Хурлаар улс орнуудын удирдагчид дэлхийн банк санхүүгийн хямрал, макро эдийн засаг, эрчим хүч, цаг уурын өөрчлөлт, Африкийн хөгжил, олон улсын аюулгүй байдал, үр тариа зэрэг олон улсын одоогийн чухал асуудлаар санал бодлоо гүйцэд солилцох юм.

     Хурал мөн өдөр дэлхийн одоогийн эдийн засгийн байдалтай холбогдуулан мэдэгдэл хийж тэмдэглэхдээ: өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдал бүрхэг байсаар байна. Хэдийгээр нааштай зарим үзэгдэл гарч байгаа ч "ноцтой эрсдэл" нүүрлэсээр байна. Улс орнууд эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх бодлого цаашид авах шаардлагатай байж болзошгүй гэжээ. "Эдийн засгийн сэргэлт нотлогдвол", зохистой "ухран гарах стратеги" авч, эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх шаардлагагүй бодлогод зохицуулалт хийхээр бэлтгэж байна гэж 8-ын бүлгийн удирдагчид тэмдэглэжээ.

     8-ын бүлгийн удирдагчид мөн өдөр дэлхийн хүлэмжийн хий гаргахтай холбогдуулан мэдэгдэл хийсэн байна. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе