• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжиж байгаа 5 орны удирдагчдын хамтын уулзалт Италийн Л´акуйлад болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-09 17:12:41

     Хятад улсын дарга Хү Жиньтаогийн өмнөөс 8-ын бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагч нартай хийх яриа уулзалтад оролцож байгаа Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө, Энэтхэгийн ерөнхий сайд Мантохан Шинг, Бразилийн ерөнхийлөгч Луйз Лнакйо Лула, Өмнөд Африкийн ерөнхийлагч Жокоб Зума, Мексикийн ерөнхийлөгч Фелйпе Калдерон нартай 8-ны өдөр Италийн Л´акуйлад хамтын уулзалт хийжээ. Дай Бингүө болон уулзалтад оролцогч удирдагч нартай олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх, дэлхийн эдийн засгийг засахыг эрчимжүүлэх, цаг уурын өөрчлөлтийн сорилт болон уламжлалт бус аюулгүйн заналхийл алтай тэмцэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.

     8-ын бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагчдын яриа уулзалт болохоос өмнө хөгжиж байгаа 5 орны удирдагчид хамтын уулзалт хийж, байр сууриа зохицуулав. Шиньжянгийн одоогийн байдлыг харгалзан, Хятад улсын дарга Хү Жиньтао Италид хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд орон нутгийн цагаар 8-ны өглөө эх орондоо урьдчлан буцав. Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө Хү Жиньтаогийн өмнөөс 8-ын бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагч нартай хийх яриа уулзалтад оролцов.

     Дай Бингүө үг хэлж тэмдэглэхдээ: олон улсын одоогийн байдал ээдрээн будлиантай байгаа, хөгжиж байгаа 5 орон доорх хэдэн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж болох юм. Тухайлбал: 1. олон улсын банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэх. 2. дэлхийн эдийн засгийг засахыг эрчимжүүлэхэд хамтаар тус төхөм үзүүлэх. 3.цаг уурын өөрчлөлтийн өрсөлдөөн сорилттой нааштай тэмцэх. 4. уламжлалт бус аюулгүйн заналхийлалтай хамтаар тэмцэх зэрэг болно гэжээ.

     Олон улсын ээдрээн будлиан хувиралт ихтэй одоогийн байдалд бид яриа уулзалт, эв санаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь бүр ч чухал гэж би бодож байна. Талуудтай хамтаар эв санаагаа цаашид нэгтгэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, 5 орны хамтын ажиллагааг нэн сайн нэн түргэн хөгжүүлэхэд тус төхөм үзүүлэхэд бид бэлэн байна. Хөгжиж байгаа орны хувьд 5 орон яриа уулзалт, эв санаа, хамтын ажиллагаа, харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй байхыг эрчимжүүлэх нь бидний өөр өөрийн оронд ашигтай, хөгжиж байгаа орнуудад ашигтай, дэлхийн хүн төрөлхтөнд ашигтай юм. Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өмнөд умардын яриа хэлэлцээг ахиулах, дэлхийн асуудлыг шийдэхэд тус төхөм үзүүлэхэд ч нааштай ач холбогдолтой юм гэж тэрээр тэмдэглээ.

     Дай Бингүө хэлэхдээ: 5 орон бүр хөгжиж байгаа орон болохоор эв санаа нэгтэй байж, олон улсын банк санхүүгийн хямралын хөгжиж байгаа орнууд ялангуяа хамгийн буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх нөлөөг хамгийн их хэмжээгээр багасгах хэрэгтэй. Иймээс доорх 5 талаар хамтаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэж Хятадын засгийн газар үзэж байна. Тухайлбал: 1. олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж байгаа орнуудын эдийн засгаа хөгжүүлэх бүрэн эрхийг хүндэтгэж, хөгжиж байгаа орнуудын бодит байдлыг нь гүйцэд бодон үзэж, хөгжиж байгаа орнуудын шаардлагатай хөгжлийн бодлогын орон зай эдлэхийг баталгаажуулахыг ахиулах. 2. олон улсын эдийн засаг, банк санхүү, худалдааны тогтолцооны өөрчлөлтөд тус төхөм үзүүлж, олон улсын байгууллага дахь хөгжиж байгаа орнуудын төлөөлөх чанар, үг хэлэх эрх, шийд гаргах эрхийг баталгаажуулах. 3. тусламж нэмэгдүүлэх, өр ширийг нь хасагдуулж хэлтрүүлэх, зах зээл нээх, техник шилжүүлэх зэрэг талаар хөгжсөн орнуудын хийсэн амлалтыг нь биелүүлж, үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд тус төхөм үзүүлж, НҮБ-ын дэлхийн банк санхүү, эдийн засгийн хямрал болон түүний хөгжиж байгаа орнуудад үзүүлсэн нөлөө дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэх. 4. олон улсын валютын сангийн байгууллага, Дэлхийн банк, бүс нутгийн хөгжлийн банкны тусламж үзүүлэх арга хэмжээг шинээр гаргаж, хөгжиж байгаа орнуудад туслан банк санхүүгийн тогтвортой байдлыг хэвээр байлгаж, эдийн засгийн хөгжлийг нь ахиулж, хөгжиж байгаа орнуудын хямралыг даах чадал болон эдийн засгаа сэргээх чадлыг нь нэмэгдүүлэх эдгээр болно гэжээ. /Баясгалан орчуулав, Пэрлаймаа хянав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе