• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8-ын бүлэг болон хөгжиж буй орнуудын удирдагчдын яриа хэлцлийн бага хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-09 17:40:32

     8-ын бүлэг болон хөгжиж буй орнуудын удирдагчдын яриа хэлцлийн бага хурал 9-ний өдөр Италийн Л′Акуйла хотод болов. 8-ын бүлгийн удирдагчид болон Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Мексик зэрэг хөгжиж буй 5 орон, Египетийн удирдагч, төлөөлөгчид уг бага хуралд оролцож байна.

     Уг бага хурал дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх, дэлхийн эдийн засгийн удирдлагыг эрчимжүүлэх асуудлыг голлон хэлэлцэж байна. Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн өмнөөс Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингүө бага хурал дээр үг хэлж, дэлхийн эдийн засгийн удирдлагын асуудлаарх Хятадын үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцуулж, дэлхийн эдийн засгийн удирдлагын зорилт, гол цогц, хэлбэр болон механизмийн асуудлаар Хятадын талын байр суурийг илэрхийлэх болно. Энэ нь дэлхийн эдийн засгийн удирдлагын асуудлаар Хятад улс олон улсын тавцан дээр анх удаа байр сууриа илэрхийлж буй явдал юм. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе