• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрчим хүчний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх эдийн засгийн том гүрний удирдагчдын бага хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-10 09:21:08

     Эрчим хүчний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх эдийн засгийн том гүрний чуулга уулзалтын удирдагчдын бага хурал 9-ний өдөр Италийн Л′Акуйлад болов. Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн төлөөлөгчийн хувиар, Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингүө уг хуралд оролцож үг хэллээ. Итгэлцэл тогтоож, цаг уурын өөрчлөлтын тухай олон орны хэлэлцээний явцад олон орны улс төрийн чин үнэнч үзэл сэтгэлгээгээр хамтран ажиллах асуудлыг авч хэлэлцэн, 12-р сард Копенгагенд болох хурлыг амжилтад хүргэхийг хүсч байгаагаа тэр илэрхийлжээ.

      Дай Бингүө бас цаг уурын өөрчлөлттэй тэмцэх салбарт Хятад улсын гаргасан хүчин чармайлт, хүрсэн ололт амжилтыг танилцуулсан байна. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе