• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дай Бингүө Обаматай уулзалт хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-10 09:48:09

     Хятад улсын даргын Хү Жиньтаогийн өмнөөс 8-ын бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагчидтай хийх яриа уулзалтад оролцож байгаа төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө 9-ний өдөр Италийн Л´Акуйлад Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийсэн байна. Хоёр тал Хятад Америкийн харилцаа, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо солилцжээ.

     Дарга Хү Жиньтао Барак Обамад дэвшүүлсэн мэндийг Дай Бингүө юуны өмнө уламжиллаа. Үүнд талархаж байгаагаа Барак Обама илэрхийлээд дарга Хү Жиньтаод дотнын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж байгааг маань уламжилж өгнө үү гэж Дай Бингүөд хүссэн байна.

     Барак Обама хэлэхдээ: Америк Хятадын харилцааг Америкийн тал чухалд үзэж байгаа. Удалгүй болох Хятад Америкийн стратеги болон эдийн засгийн яриа хэлцэл үр дүнтэй болохыг хүсэж байна. Америк Хятад олон улсын болон дэлхийн чанартай том том асуудлаар зохицуулалт, хамтын ажиллагаа эрчимжүүлэх явдал маш чухал байгаа. Энэ нь хоёр орон, хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэх юм . Оны сүүлийн хагаст Хятад улсад хийх айлчлалаа би хүсэн хүлээж байна гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе