• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цаг уурын өөрчлөлтийн өрсөлдөөн сорилттой бүх хүчээрээ тэмцэнэ гэж эдийн засгийн том гүрний удирдагчид илэрхийлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-10 09:50:29

     Эрчим хүчний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх эдийн засгийн том гүрнүүдийн чуулга уулзалтын удирдагчдын бага хурал 9-ний үдээс хойно Италийн Л′Акуйлад боллоо. Цаг уурын өөрчлөлтийн өрсөлдөөн сорилттой бүх хүчээ дайчлан тэмцэнэ гэж уг хурлын дараа нийтэлсэн тунхагт онцолжээ. Уг бага хурлыг даргалан хуралдуулсан Америкийн Ерөнхийлөгч Барак Обама хурлын дараа хэлэхдээ, хөгжсөн орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх түүхэн үүрэг хариуцлага хүлээх ёстой гэжээ.

     Энэ оны 12-р сард Копенгагенд болох хурлаас өмнө, чуулга уулзалтын орнууд холбогдох конвенцын хүрээнд бохирдлыг бодитойгоор багасгах асуудлаарх 2050 он хүртэл бүх дэлхийн чанартай зорилтыг зөвшин тогтооно гэж уг тунхагт тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе