• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дай Бингүө дэлхийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх талаар Хятадын талын байр суурийг тодорхойлон өгүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-10 10:01:30

     8-ын бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагчидтай хийх яриа уулзалт 9-ны өдөр Италийн Л´Акуйлад боллоо. Яриа уулзалтад Дай Бингүө Хятадын улсын дарга Хү Жиньтаогийн өмнөөс оролцож, олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх, цаг уурын өөрчлөлт зэрэг хэлэлцэх гол сэдвээр Хятадын талын зарчимт байр суурийг тодорхойлон өгүүлжээ.

     Дай Бингүө дэлхийн эдийн засгийг засах зорилт, гол цогц, арга хэлбэр, механизмд холбогдуулан Хятадын засгийн газрын саналыг тодорхойлжээ. Энэ бол Хятадын засгийн газар анх удаагаа олон улсын талбарт дэлхийн эдийн засгийг сэргээх асуудлаар байр суурь зорилтоо илэрхийлж байна.

     9-ний өдөр Л´Акуйлад бас эдийн засгийн том орны эрчим хүчний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлт чуулга уулзалтын удирдагчдын хурал болжээ. Уг хуралд Дай Бингүө Хятад улсын дарга Хү Жиньтаогийн өмнөөс оролцож үг хэлэв. Тэрээр хэлэхдээ:Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд улс орнуудын хөгжлийн үе шат, үндэстний байдал, хүчин чадлыг нэгтгэн бодож үзэх ёстой, "хариуцлагыг ялгаатайгаар хамтаар хүлээх" зарчим нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны хэм хэмжээ болно гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе