• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8-ын бүлэг болон хөгжиж буй орнууд эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх асуудлаар 5 зүйлт нийтлэг ойлголтод хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-10 10:44:35

     8-ын бүлэг болон хөгжиж буй орнуудын яриа хэлцлийн бага хурал 9-ний өдөр Италийн Л′Акуйлад болж, хөгжсөн орнууд болон хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүлэх талаар доорх 5 зүйлт нийтлэг ойлголтод хүрчээ. Энэ нь тухайлбал: эдийн засгийн эрүүл сайхан хөгжилд тус дөхөм үзүүлж, хэрэглээний өсөлтийг ахиулах, аж ахуйн нэгжүүдэд олон хэлбэрээр тусалж хямралыг даван туулах, валютын тогтолцоог тогтвортой хэвээр байлгаж, мөнгөний ханшийг унагаж эдийн засгийн өрсөлдөөн хийхээс зайлсхийх, нийгмийн баталгааг эрчимжүүлэн, эдийн засгийн хямралаас хөдөлмөрлөх хүчний ажлын байрны зах зээлд нэн их дарамт өгөхөөс зайлсхийх, санхүүгийн системд өөрчлөлт хийж, хяналт удирдлагыг эрчимжүүлж, олон улсын эдийн засгийн ажиллагааны шударга ил тод байдлыг баталгаажуулах гэсэн эдгээр болно.

     Зогсонги байдалд орсон Дохагийн уулзалт хэлэлцээг 2010 онд амжилтад хүргэхээр чармайн ажиллана гэж талууд санал нэгтэй илэрхийлэв.

     Эрх тэгш үндсэн дээр, түншлэлийн харилцааг 2 жил сунгаж, нэрийг нь "Хейлигендамм-Л′Акуйлагийн ахиц" гэж өөрчлөхөөр шийдсэнээ уг бага хурлын нийтэлсэн хамтын тунхагт тэмдэглэжээ. Энэ нь 8-ын бүлэг болон хөгжиж буй орнуудын удирдагчдын анх удаагаа нийтэлж буй хамтын тунхаг юм. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе