|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Бээжинд зохиосон "Дэлхийн яармаг" үзэсгэлэнтэй танилцаж, Шанхайн Дэлхийн яармагийг амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй дэлхийн яармаг болгон зохион байгуулах хэрэгтэй гэж онцлов.
Шанхайн Дэлхийн яармаг 2010 оны 5-р сарын 1-ний өдөр эхэлнэ. Өнөө нийт 192 орон болон олон улсын 48 байгууллага энэ яармагт оролцохоо мэдэгдээд байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг бол Бээжингийн олимпын дараа Хятадын зохион байгуулах бас нэгэн дэлхийн хэмжээний баяр наадам юм. Энэ яармагийг сайтар зохион байгуулах нь Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойших асар их амжилт болон соёл иргэншлийн дэвшлийн дүр төрхийг харуулж, хятад улс болон дэлхийн улс орон, газар нутгуудын харилцаа хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг зүй зохистой зохицуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх талаар ч нааштай үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Төрөл бүрийн бэлтгэл ажлаа өндөр баримжаагаар, чанар сайтай, өндөр үр ашигтай сайтар хийж, Шанхайн Дэлхийн яармагийг амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй яармаг болгон зохион байгуулах хэрэгтэй гэж тэрээр зохион байгуулах хороо, Шанхай хот болон холбогдох салбарт хүсэв.
Мөн өдөр Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг удирдах хүмүүс хамтаар энэ үзэсгэлэнтэй танилцсан байна. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |