|
|
||
Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг нам төрийн удирдагчид 15-ны өдөр нийслэлийн музейд нээгдсэн "Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэн"-тэй танилцав.
Дарга Хү Жиньтао танилцах явцад хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг бол Бээжингийн олимпын наадмын дараа манай улсын зохион байгуулж байгаа дэлхийн хэмжээний бас нэг өргөн их наадам мөн.
Шанхайн дэлхийн яармагийг сайн зохион явуулах нь Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байлгахыг хэрэгжүүлснээс хойш гаргасан асар их амжилт болон соёл иргэншилт дэвшлийн дүр төрхийг харуулж, Хятад улсын дэлхийн улс түмэнтэй тогтоосон харилцаа холбоо хамтын ажиллагааг ахиулахад туйлын чухал ач холбогдолтой юм. Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг зохистой зохицуулах, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Эдүгээ 192 улс орон болон Олон улсын 48 байгууллага 2010 оны Шанхайн дэлхийн яармагт оролцохоор тогтоод байна. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |