• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-гийн гадаад дотоодын сурвалжлагчийн хилийн нутгаар сурвалжлах арга хэмжээ эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-16 15:40:56

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэхэд зориулж, ХОУР бие даан зохион байгуулсан олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн сурвалжлах арга хэмжээ—"CRI-гийн дотоод гадаадын сэтгүүлчдийн хилийн нутгаар сурвалжлах" арга хэмжээ 16-ны өдөр Бээжинд эхлэв. Анхны бүлэг сурвалжлах хэсэг мөн өдөр Гирин мужид сурвалжлахаар мордов.

     Эх сурвалжаас үзвэл, ирэх 1—2 сард ХОУР 200 гаруй хүнээр бүрэлдсэн дотоод гадаадын сэтгүүлчдийг 8 хэсэг хувааж, Өвөр Монгол , Хэйлүнжян, Гуанши, Юньнань зэрэг хилийн нутагт илгээн сурвалжилж, Хятадын хязгаар муж өөртөө засах районы хөрш зэргэлдээ Монгол, Орос, Вьетнам, Лаос зэрэг улс оронтой эдийн засаг худалдаа, нийгэм, соёлын талын харилцаа холбоо хамтын ажиллагаа өрнүүлж байгаа байдлыг мэдээлэх болно. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе