|
|
||
17-ны өдрийн үдээс өмнө 10 цагт, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Америкийн үзэсгэлэнгийн ордны барилга эхлэх ёслол болж, Америкийн худалдааны сайд Гари Лок, Хятадын Худалдааны яамны сайдын орлогч Ма Шюхун, Шанхай хотын байнгын дэд дарга Ян Шюн нар ёслолд оролцсон байна.
Өнгөрсөн долоо хоногт, Америк 2010 оны Шанхайн дэлхийн яармагт оролцохоор уг яармагийн зохион байгуулах комисстой албан ёсоор гэрээ байгуулсан юм. Америкийн үзэсгэлэнгийн ордон нь "хэлбэрэлтгүй, хамт олны хамтын ажиллагаа, эрүүл орчин ахуй болон Америкийн хятад удамтны хороолол" гол сэдвээр баригдах юм.
Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн Америкийн үзэсгэлэнгийн ордны хамтын ажиллагааны түнш боллоо гэж дэлхийн жижиглэнгийн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Валмарт 16-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна. Валмарт компани нь Шанхайн дэлхийн яармагийн Америкийн үзэсгэлэнгийн ордны байгуулалтад хөрөнгө мөнгө болоод бодит эд барааны туслалцаа үзүүлэх юм .\Хүчит орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |