• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гирин мужийнхэн хөрөнгө оруулалтын сайн сайхан орчныг буй болгож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-19 15:36:41

    Хятадын Гирин мужийн дарга Хань Чанфү 18-ны өдөр Чанчунд CRI- Хятадын Олон Улсын Радиогийн зохин байгуулсан дотоод гадаадын сэтгүүлчдийн хилийн нутгийн сурвалжлах хэсэгт ярилцлага өгөхдөө, Гирин мужийнхэн гадаад хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын сайн сайхан орчныг чармайн буй болгож байна гэж тэмдэглэсэн байна.

    Тэрээр хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөгөөр, Гирин мужийн хөрөнгө оруулалтыг татах ажил зохих харш саадад учирсан байна. Энэ байдалд чиглүүлэн Гирин мужийнхэн хөрөнгө оруулалтын бодлогыг цаашид ил тод болгох, засгийн газрын үйлчилгээний төвшнийг дээшлүүлэх, захиргааны батлан зөвшөөрөх гар гүйцэтгэлийг дөхөм болгох, хөнгөлөлттэй бодлогыг боловсруулж хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах зэрэг хөрөнгө оруулалтыг татах үлэмжхэн арга барилуудыг хэрэгжүүлсэн юм гэжээ.

    Гирин муж нь Хятадын нэрт аж үйлдвэрийн хуучин бааз юм. Аж үйлдвэрийн сайн сайхан үндэс суурь болон зам харилцааны нөхцөл боломжтой. Эдгээр хүчин зүйлд түшиглэн, дотоод гадаадын нэн олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахыг хүсэж байна гэж Хань Чанфү илэрхийлжээ. \Урьхан орчуулав Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе