• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот Хятад Монголын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-21 15:53:54

      Хятадын умард нутгийн ӨМӨЗР-ны Эрээн хотын дарга Мэн Шяньдүн 21-нд Бээжинд хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаанд Эрээн хот чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

      Мэн Шяньдүн мөн өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны найрсаг хөршийн харилцаа гүнзгийрэхийн хирээр Эрээн хотын Монгол улстай хийх худалдаа улам эрчимжиж байна. Эдүгээ Эрээн хот механик цахилгаан, бэлэн хувцас , малгай гутал зэрэг 10 гаруй мэргэжлийн зах зээл нээн ажиллуулж, өдөрт Эрээн хотод ирж худалдаа наймаа эрхэлж буй 2000 гаруй бизнесменийг хүлээн авч байна. Үүний зэрэгцээ Хятадын дотор газар жил тутам Эрээн боомтоор дамжин Монгол улсаас төмрийн хүдэр , нефть зэрэг бүтээгдэхүүнийг импортолж байгаа гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ, Эрээн боомт бол Хятад Монголын хамгийн том боомт, хоёр орны хоорондын ачаа тээврийн 70%-ийг гүйцэтгэж , жилд 3 тэрбум ам долларын өртөг бүхий 7 сая тонн ачаа барааг тээвэрлэж байна. Өнөө Эрээн хот Монгол улсын холбогдох талтай тогтмол хилийн уулзалтын механизм байгуулж, хоёр талын гаалийн үр ашгийг улам дээшлүүлэхэд үр ашигтай бааз суурийг тавьж өгсөн байна гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе