![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шинэ хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хятадын Үндэстний Хэрэг эрхлэх Хороо, Хятадын Олон Улсын Радио хамтран "Хятад орноор" аялан сурвалжлах арга хэмжээ зохион явуулж байгаагийн нэг нь ХОУР-ийн дотоод гадаадын сурвалжлагчид Хятад улсын хилийн нутгийн дагуу аялан сурвалжлах ажил юм. Уг аялал энэ сарын 16-нд гараагаа эхэлсэн байна. 2 сар шахам хугацаанд үргэлжлэх тус аялалд ХОУР-ийн 200 шахам дотоод гадаадын сурвалжлагч 8 баг болон хуваагдаж, Өвөр Монгол, Хэй Лунжянь , Гуанси, Юньнан зэрэг хилийн дагуух муж хотоор 8 чиглэлээр аялах юм. Иймээс уг аяллыг "Найман замын аялал" хэмээн нэрийджээ.
"ХОУР-ийн дотоод гадаадын сурвалжлагчид Хятад орны хил дагуу аялан сурвалжлах" арга хэмжээний нээлтийн ёслол дээр ХОУР-ийн дарга Ван Ген нянь хэлэхдээ: Энэ найман замын аялал нь дотоод гадаадын олон арван сурвалжлагчдад Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил болоод тухайн бүс нутгийн хүн ардын аж амьдрал, өвөрмөц ёс заншлыг нүдээр үзэж, биеэр танилцах өргөн боломж олгох юм" гэж онцолсон юм.
Энэхүү найман замын аялал нь Хятадын хойд хилийн чиглэлд "Говийн жижиг суурингаас цэцэглэн хөгжиж буй боомт хот болсон нь", Зүүн хойд чиглэлд "Уламжлалт хилийн арилжаа наймааны үндсэн дээр хөгжиж буй боомт", Зүүн тийш "Хятад-Солонгосын найрамдлын билэгдэл хилийн дурсгал", өмнө зүгт "Хятад-Вьетнамын хилийн харилцааны шинэ үе, баруун өмнө чиглэлд "Стратегийн аюулгүйн шугам", мөн "Эдийн засгийн онцгой бүс", баруун чиглэлд "Соёлоор хамтарч, аялал жуулчлалаар чиг болгосон хөгжил", баруун хойд зүгт "Алаг уулын боомтын анхны өртөө" гэсэн 8 чиглэлтэй юм.
Уг нээлтийн ёслол дээр "Найман замын аялал"-ын ахлагч нарт аяллын онцлогийг илэрхийлсэн туг гардуулж, анхны аялагчдыг үдэж мордуулсан.
Хойт хилийн дагуу хийх аяллын баг нийт 20 хүнтэй бөгөөд аяллын ахлагчаар Мэдээллийн редакцийн дарга Лиу Тао, орлогчоор Монгол хэлний редакцийн орлогч дарга Гэрэлт нар ажиллаж байна . Энэ багт мөн гадаадын З сурвалжлагч багтсан нь АНУ, Хорват ,Монголын мэргэжилтнүүд бөгөөд бусад нь Хятадын сурвалжлагчид юм. Сурвалжлах багийнхан 22-ноос эхлэн Хөх Хот, Шилийн хот, Эрээн боомт, Баруун үзэмчин, Хишигтэн гэсэн чиглэлээр 10 гаруй хоног аялан сурвалжлах юм.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |