
Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хороо болон ХОУР-гийн хамтран зохион байгуулж буй мультмедиа хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжлагын ажиллагаа—"Хятад орноор-CRI гадаад дотоодын сэтгүүлчдийн хилийн аялал"--Өвөр Монголоор аялан сурвалжлах ажиллагааны ёслол 23-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх хотод болов. ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы хорооны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан, ХОУР-гийн дарга Ван Ген-нянь нарын зэрэг хүмүүс уг ёслолд оролцсон бөгөөд сурвалжлагчдын хэсгийн далбаан дээр гарын үсэг зурж дурсгал болгов.
1 2 3 4