• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх-хот шинэ эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-24 15:43:02

     Хөх-хотын намын хорооны нарийн бичгийн дарга Хань Жирань 23-ны өдөр хилийн нутгаар сурвалжилга хийж яваа Хятадын Олон Улсын Радиогийн дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монголын багынханд ярилцлага өгч, Хөх-хот шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэх явдлыг шинэ хэлбэрийн аж үйлдвэрийн систем байгуулах ажлын цөмөө болгож, нарны эрчим хүч, салхины хүчээр цахилгаан үүсгэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дорвитой хөгжүүлэх болно гэж мэдээлэв.

     Хань Жирань хэлэхдээ, Хөх-хот нарны эрчим хүчний нөөц ихтэй, эдүгээ улсын "Дээврийн нарны эрчим хүч"төлөвлөгөө болон нарны эрчим хүчээр гэрэлтүүлэх үлгэр төслийг нааштай хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн тэргүүний гэрлийн цахилгааны бүрэн бүтэн үйлдвэрлэлийн сүлжээ байгуулж, бага зарлага, өндөр гаралттай эдийн засгийн хөгжлийн загварыг хэрэгжүүлж байна гэжээ.

     Тэрээр танилцуулгандаа ,Хөх-хотод саяхан 2 тэрбум 500 сая юаны ерөнхий хөрөнгө оруулалттай нарны энергийн төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр тус хотод 10 тэрбум юаний өртөг бүхий гэрлийн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох юм.

     Үүнээс гадна, салхины энергийг ашиглах, ялангуяа салхины хүчээр цахилгаан үүсгэх төхөөрөмжийн үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлэх нь Хөх-хотын шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн гол цэг болж байна. Өвөр Монголын салхины эх баялаг болон салхины хүчээр цахилгаан гаргах цогцолборын нийт хэмжээ улсдаа тэргүүн байр эзэлж байна. Дэлхийн салхины хүчээр цахилгаан үүсгэх төхөөрөмжийн хамгийн том үйлдвэр – Данийн Вестас компанийн 580 сая еврогийн хөрөнгө оруулалттай үйлдвэр энэ оны 4-р сардХөх-хотод албан ёсоор ашиглалтад орсон гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе