• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗР-ы гадаад худалдаа сайжирч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-25 17:18:13

             Өвөр Монголын Өөртөө Засах Районы Худалдааны танхимын орлогч дарга Гао Шаофэн саяхан ХОУР-ын хилийн нутгаар сурвалжлах дотоод гадаадын сурвалжлагчдын хэсэгт тусгай ярилцлага өгөхдөө, Өвөр Монголын гадаад худалдааны байдал сайжирч байна гэж тэмдэглэжээ.

             Эх сурвалжаас үзвэл, Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөгөөр, энэ оны 1—6-р сард Өвөр Монголын гадаад худалдааны импорт экспорттын хэмжээ 2 тэрбум 800 сая ам. Долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 орчим хувиар буурсан байна.

             Олон улсын зах зээлийн хэрэгцээ сэргэн нэмэгдэж, дотоодын хэрэглээд сэдэлт өгөх бодлогын үр дүн тодорхой харагдаж эхэлсэн ба сэкспортыг урамшуулан дэмжих улс орны төрөл бүрийн бодлогыг хэрэгжүүлснээр Өвөр Монголын сүүлийн хагас жилийн импорт экспорттын хэмжээ эхний хагас жилээс сайн болно гэж Гао Шаофэн төсөөлөв. \Анар орчуулж, Урангоо хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе