Хятад-Орос, Хятад-Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтаж, 2009 оны Эрээний Шэннэн цомын төлөө Олон улсын боксын урилгын 2-р тэмцээн 29-ний өдөр Хятад, Монголын хилийн хот Эрээнд эхлэв.
Энэ тэмцээнийг ӨМӨЗР-ы Биеийн тамир спортын товчооны даалгаснаар Эрээн хотын засгийн газар зохион байгуулж байгаа юм . Тэмцээн 4 хоног үргэлжилж, Орос, Монгол, Хятадын 12 багийн 100 гаруй тамирчин оролцоно. Түүний дотор Бээжингийн олимпын 81 килограммын жингийн аварга Жан Шяопин, 69 килограммын жингийн аварга Ханати Силаму нарын зэрэг нэрт боксчид байгаа юм . \Цэцэн орчуулав\