• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжяны домог: Турпан

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 13:26:32

      Турпан ШУӨЗР-ы төв хэсэгт оршдог. Энэ бол ногоон бүрд говь цөл хосолсон байгалийн өвөрмөц онцлогтой нутаг юм. Мөн эртний булш бунхан, чулуун агуй, хадны сүг зураг зэрэг эртний соёлын баялаг өвтэй газар юм.

     Турпан эх газрын урин дулаан говь цөлийн уур амьсгалтай, нар хангалттай тусдагаас их халуун хуурай, хур тунадас бага, өдөр шөнийн халуун хүйтний зөрөө их, "Өглөө хөвөнтэй тэрлэг өмсөж, үдэд нимгэн торгон цамц өмсөж, халуун зуухныхаа дэргэд суугаад тарвас иддэг" гэсэн яриа байдаг. Зундаа 40-ээс дээш хэм халдаг Хятадын хамгийн халуун газрын нэг юм. Түүнчлэн хамгийн халуун газар болох Галт ууланд газрын гадаргуу 80 гаруй хэм хүрч халсан тохиолдол бий.

     Галт уул баруунаас зүүн тийш Турпаны хотгорын төв хэсгээр сунан тогтжээ. Эндхийн нүцгэн уулс ширхэг ч өвсгүй. Зуны улиралд халуун нар орой дээрээс , огт чийггүй газар доороос төөнөж утаа униар татан, маш бүгчим халуун байдаг. Хятадын эртний нэрт зохиол болох "Баруун газар зорчсон тэмдэглэл"-д өгүүлэх зарим домог үлгэр эндэхийн Галт уулаар сэдэвлэсэн байдаг.

\Галт уул\ (CRI online)

     Галт уулнаа ширхэг өвс ургахгүй хэдий ч түүний олон гуу ганганд өвс ногоо халиуран гол горхи хоржигнон урсана. Өвөрмөц онцлогтой ногоон бүрдийн үзмийн хөндий нь Галт уулын баруун хавцалд байдаг. Зундаа уулын хөндийд модны залаа ороонго ногоорон сүлжилдэж, үзмийн хэлхээ унжина. Турпаны одоогийн тариалангийн талбай 400 гаруй га бөгөөд үзмийн модны талбай нь нийт тариалах талбайн талаас дээш хувийг эзэлж байна. Ясгүй цагаан үзэм, хар үзэм гээд 500 гаруй төрлийн усан үзэм байдаг. Аагим халуун, хур тунадас бага, нар тусах хугацаа урт, өдөр шөнийн халуун хүйтний зөрөө ихтэй байдгаас эндхийн үзэм амтлаг , чихэрлэгийн хэмжээ нь 20—24 хувьд хүрч, дэлхийд тэргүүн байр эзэлдэг юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе