• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжян-Дуу бүжгийн өлгий нутаг

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 14:01:33

     Шиньжянийг "Дуу бүжгийн өлгий нутаг" гэлцдэг. Тэрээр Ази, Европын эх газрын төвд оршдог ,Хятад болон төв Ази, Европыг холбосон зам харилцааны зангилаа газар болох тул дорнын болон барууны соёл ахуй энд уусан шингэж,нутгийн өвөрмөц соёл иргэншлийг бүрдүүлсэн байна. Тэр дундаа дуу бүжиг маш чухал байр суурь эзэлдэг юм. Энд нутагшин амьдрах Уйгар, Казах зэрэг үндэстэн ястнууд дуу бүжгэнд туйлын авьяаслаг ард түмэн.

     Уйгар үндэстэн дуу бүжгэнд төрөлхийн дуртай бөгөөд мөн их авьяаслаг ард түмэн. Тэдний ардын уламжлалт зугаа цэнгэлийн бүжиг- "Сай Най Му"-г ганц хүн эсвэл хоёр хүн, гурван хүн, дөрвөн хүн, таван хүн гээд хүний тоо хязгаарлахгүйгээр бүжиглэж болдог. Энэхүү бүжиг нь чөлөөтэй , ямар ч тогтсон бүжгийн хөдөлгөөн гэж байдаггүй тул хүмүүс өөрсдөө санасан хөдөлгөөнөөр бүжиглэдэг байна. Баяр дурсгалын өдөр эсвэл хурим найр болох бүр Уйгарууд "Сай Нам Му"-гаа бүжиглэдэг.

     "Май Ши Лай Пү" нь мөн Уйгар үндэстний хамгийн дуртай зугаа цэнгэлийн нэг билээ. "Май Ши Лай Пү" гэдэг нь "найр цуглаан" гэсэн утгатай. Энэ бүжгийг гэрийн дотор гадаа хашаанд үзмийн модны дор, алимын цэцэрлэг, хөдөө хээр гээд аль ч газар бүжиглэж болдог байна. Уйгар үндэстний уламжлалт хэмнэлтэй "Май Ши Лай Пү"-г бүжиглэхэд урьдаар нэг хүн удиртгал дуу дуулж, дараа нь хөгжимчид болон хүмүүс хамтран бүжиглэдэг. Ингээд хэд хэдэн удаа бүжиглэсний дараа зугаа цэнгэлийн үйл ажиллагаа эхэлнэ . Зугаа цэнгэлийн үйл ажиллагаанд цай барих, шүлэг хоршин унших гэх мэт баялаг агуулга бий.

Май Ши Лай Пү (Синьхуа агентлэг)

     Казах үндэстэн ч мөн дуу бүжгэнд ихээхэн дуртай ард түмэн билээ. Казах үндэстний зүйр цэцэн үгэнд "Дуу хуур болон морь бол Казах үндэстний хос жигүүр" хэмээсэн байдаг. Эрт дээр цагт Казах түмэн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан бол эдүгээ дийлэнх нь суурин амьдардаг болжээ. Гэвч мал аж ахуй мөн л тухайн нутгийн гол салбар байсаар байна. Казах үндэстний дуу хөгжим уянгалаг, бүжиг нь голдуу морь унах, ан агнах зэргээс сэдэвлэсэн түргэн хэмнэлтэй, тал нутгийн соёлын онцлогийг харуулсан байдаг .

Ахэний товшуур дуу (Бортал сүлжээ)

     "Ахэний товшуур дуу" бол Казах үндэстний ардын урлаг юм. "Ахэнь" гэдэг нь "Ардын дуучин" гэсэн утгатай. Жил бүрийн зуны цагаар агаар тунгалаг, өвс бэлчээр сагсайтал ургах үеэр тухайн нутгийнхан "Ахэний товшуур дууны найр" хийдэг. Гоцлол дуу, хоршоо дуу болоод найрал дуу зэрэг төрөл бүрийн хэлбэрээр хүмүүс уламжлалт дуугаа дуулахаас гадна мөн шууд үг, ая зохион, тал нутгийн амьдралаа магтсан, эрх чөлөө, ардчиллыг эрэлхийлсэн хүсэл сэтгэлээ дуулж, хамгийн удаан товшуурдаж дуулсан , үг хэлэндээ цэцэн цэлмэг, өнгө нь цээл тунгалаг, үзэгч сонсогчдод хамгийн их таашаагдсан дуучин нь тэмцээнд ялалт байгуулдаг байна . (Хүчит орчуулав)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе