![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Баруун үзэмчин хошууны Балгар гол суурины малчин Ялалтын гэрт манай радиогийн сурвалжлагчид хүрсэнд, Ялалт гуай манай сурвалжлагчдыг цагаа идээ, хуурсан будаа, сүүтэй цайгаар зочиллоо. Ялалттай ярилцаж суухдаа, 1995 онд гэрлэх үед нь аав ээж нь түүнд 120 хонь, 12 үхэр хувааж өгсөнд, тэр нарийн нямбай арчилж өсгөөснөөр, одоо 500 хонь, 170 үхэртэй болж, амьдрал ахуй нь маш их дээшлэн хөгжсөн байгааг ойлгосон юм.
Малчдын амьдрал он сар тоолонд сайжирч байна. 1980 онд малжих нутагт цахилгаангүй, лаа, тосон дэнлүү хэрэглэж байсан бол, одоо цахилгаантай болж, гэрэлтүүлэгт хэрэглэж байгаагаас гадна бас гэр ахуйн цахилгаан бараанд ашиглаж байна. Бид мотоцикл, суудлын жижин машин худалдаж авсан гэж Ялалт танилцууллаа.
Сүүлийн 2 жилд манай жил тутмын орлого 150 мянган юаньд хүрч, би "Үхрийн хатаасан махны нийгэлэг" байгуулаад, кл бүрдээ 160 юаний үнээр зарж, нэг үхрээс 1500 юаний цэвэр орлого олж байна. засгийн газраас бас 30 мянган юаний үнэ бүхий боодол баглааны материал хангаж өгсөн гэж тэр хэллээ. \О.Дарамбазар орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |