|
|
||
ТӨЗР-ы Пондогийн усны аж ахуйн зангилаа байгууламжийг саяхан барьж эхлэв. Уг барилгыг Лхас голын дунд урсгал дээр байгуулж, одоогоор Төвдөд баригдаж буй хамгийн том усны аж ахуйн зангилаа байгууламж болох юм.
Пондогийн энэ зангилаа байгууламжид нийт 4 тэрбум 300 сая орчим юаний хөрөнгө оруулж, усан сангийн нийт багтаамж нь 1 тэрбум 174 сая шоо дөрвөлжин метр, цахилгаан гаргах цогцолборын хүчин чадал нь 120 мянган киловатт байх юм. Уг барилга нь Лхас хотын 4 шянь, 1 дүүргийг хамарч, 42 мянган га талбай усалгаажуулах ба 6 жилд байгуулж дуусгана . \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |