• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

10.1-ний өдрөөс өндөр насны даатгалын туршилтын ажлыг эхэлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-04 16:38:10

     Хятад улс 10-р сарын 1-ний өдрөөс шинэ хэлбэрийн хөдөө тосгоны нийгмийн өндөр насны даатгалын туршилтын ажлыг эхлүүлж, туршилт амжилттай болсны дараа дэлгэрүүлнэ гэж Хятадын хүн хүчний эх баялаг нийгмийн баталгааны яамны орлогч сайд Хү Шяо-и 4-ний өдөр илэрхийлжээ.

     Хү Шяо-и Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, шинэ хэлбэрийн хөдөө тосгоны нийгмийн өндөр насны даатгалын туршилтын ажлыг заан жолоодох саналыг Хятад улсын засгийн газар хянан хэлэлцэж зарчмын хувьд баталсан байна гэжээ. Шинэ хэлбэрийн хөдөө тосгоны нийгмийн өндөр насны даатгалын төлбөр хийх бүтэц хоёр хэсгээс бүрдэж байна. Нэг д өндөр насны үндсэн тэтгэмж, нөгөө хэсэг нь хувь хүний дансан дахь өндөр насны даатгал болно. Өндөр насны үндсэн тэтгэмжийг үндэсний санхүүгээс нийлүүлнэ. Хү Шяо-и хэлэхдээ, энэ нь хөдөө аж ахуйн татварыг цуцалж, шинэ хэлбэрийн хөдөө тосгоны хоршсон эм эмнэлгийн тогтолцоо хэрэгжүүлсний дараах тариачдад ашигтай бас нэгэн чухал бодлого болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе