• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аливаа бүхэн ард түмний ашиг сонирхлын төлөө байх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-04 16:58:58

     Шинэ Хятад улс тунхагласан 60 жилийн турш улс төрийн үйл явц боловсронгуй болсоор ирлээ. Энэхүү үйл явцад ард түмний ашиг сонирхол аливаа бүхнээс дээгүүр байх үндсэн хэм хэмжээг журамласаар ирэв. Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо юм уу шинэ цаг үеийн үндсэн шатны ардчиллын практик үйл ажиллагаанд ард түмний ашиг сонирхол болон санаа зориг тэргүүн байранд тавигдсан юм.

      60 жилийн тэртээх 10-р сарын 1-нд дарга Мао Цзэдүн Бээжингийн Тянь ань мэнь асар дээрээс "БНХАУ-ын ардын төв засгийн газар байгуулагдлаа" гэж сүр жавхлантай тунхагласан юм. Энэхүү цаг мөчөөс эхлэн Хятадын зонхилох ард түмний хүрээллийг олсон ХКН засаг явуулах нам болж, ард түмнийг төлөөлөн төрийн эрх мэдэл хэрэгжүүллээ.

      Шинээр бий болсон засаг төрийг ард түмний ашиг сонирхлыг хэзээд төлөөлөхийг хэрхэн баталгаажуулах вэ? Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө энэ асуудлыг Мао Цзэдүн бодож эхэлжээ. 1945 оны 7-р сард Мао Цзэдүн болон ардчиллын нэрт зүтгэлтэн Хуан Енпэй хооронд энэ тухай хийсэн ярилцлага бий. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Ли Шэньмин тухайн үеийн байдлын талаар хэлэхдээ:

     Түүх ер нь "хөгжихдөө хөгжин бадарч, буурахдаа уруудан доройтох " давтамж үеэс гардаггүй байдаг гэж Хуан Енпэй хэлэв. "Бид шинэ зам олсон. Энэхүү давтамж үеэс гарч чадна. Ард түмнээр засгийн газрыг хянан шалгуулбал, засгийн газар сая сул байж чадахгүй. Хүн бүхэн хариуцлага хүлээвэл, ажил алав цалгардахгүй болно" гэж дарга Мао Цзэдүн хэлэв гэжээ.

     Мао Цзэдүнгийн хэлсэн шинэ зам нь шинэ Хятад улс байгуулагдсаны дараахан биелсэн юм. 1954 оны 9-р сард БХАТИХ-ын анхдугаар их хурал Бээжинд цуулав. Тэр удаагийн хурлаар БНХАУ-ын анхны үндсэн хууль бий болж, БНХАУ-ын бүх эрх ард түмнийх гэж тодорхой тогтоосон байна.

     Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо бол Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо болно.

      Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш маш урт хугацаанд эдийн засгийн хөгжлийн төвшин болон ард түмний амьжиргааны төвшин нэлээд доор байлаа. Иймээс Хятадын хууль тогтоох үзэл баримтлал урт хугацааны турш эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдэх талаар гол болгож байлаа. Сүүлийн 30-аад жилд Хятадын эдийн засаг асар их хөгжиж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо үндсэндээ тогтож, эдийн засгийн талын холбогдох хууль дүрэм ч үндсэндээ боловсронгуй болсон байна. Энэ үеэс эхлэн ард иргэдийн амьжиргааны асуудал тодорч ирлээ. Үүнийг дан ганц зах зээлийн тогтолцоонд түшиглээд шийдэхийн аргагүй юм. Иймээс хууль тогтоохыг хамарсан Хятадын улс төрийн төрөл бүрийн ажлууд иргэдийн амьжиргааны асуудлыг шийдэхийг гол болгосон байна.

      Энэ оны эхээр Хятадын хууль тогтоох байгууллага болох БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө иргэдийн амьжиргааны асуудлыг шийдэхийн чухал чанарыг онцолсон байна:

     "Хүний төлөө байхыг баримталж, иргэдийн амьжиргааны асуудлыг шийдэхэд тус төхөм үзүүлэх нь байнгын хорооны ажлын гол тал болно. Ажлын явцдаа, бид хууль тогтоох болон хяналт тавихыг уялдуулж, хууль тогтоож, боловсронгуй болгохыг анхааралдаа авч, хууль тогтоохыг эрчимжүүлэхийн зэрэгцээ, хууль хэрэгжилтийн шалгалт болон ажилд хяналт тавихыг чангатгаж, ардын их хурлын ажлыг иргэдийн амьдралтай улам ойртуулж, улам үр ашигтай болгох хэрэгтэй " гэжээ.

     Хууль тогтоомжийн агуулгад иргэдийн амьжиргааг улам анхаарснаас гадна, сүүлийн жилүүдэд Хятадын хууль тогтоох арга хэлбэр ч улам нээлттэй, ардчилалтай боллоо. /Баясгалан орчуулав, Пэрлаймаа хянав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе