Хятадын Иргэний Хэргийн Яамны сүүлийн үеийн нийтэлсэн тоо сэлтээс үзвэл, Хятад улс энэ оны эхний хагаст нийгмийн халамжийн мөнгөө ихээр нэмж, Засгийн газраас хот суурины амьдралын баталгааны хамгийн доод түвшний зарлагад 22 тэрбум 700 сая юань оруулсан нь 2008 оны мөн үеийнхээс 31 хувиар нэмэгдэж, хөдөө нутгийн амьдралын баталгааны хамгийн доод түвшний зарлагад 15 тэрбум 800 сая юань оруулсан нь 2008 оны мөн үеийнхээс 80 гаруй хувиар нэмэгдсэн байна.
6-р сарын эцсийг хүртлэх байдлаар, Хятадын хот суурины амьдралын баталгааны хамгийн доод түвшний хүрээнд 68 сая хүн хамрагджээ. Үүний зэрэгцээ, Хятад улс энэ оны эхний хагаст хот суурины эмчилгээний тусламжийн зарлагад 3 тэрбум юань зарцуулсан байна. \О.Дарамбазар орчуулав.\