• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын шинэ үеийн зөөгч пуужингийн судалгаа ид явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-06 15:30:14

      Хятадын зөөгч пуужингийн техникийн судалгааны хүрээлэнгийн намын хорооны нарийн бичгийн дарга Лян Шяохун 5-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, "Шэнь Жөү 8 " зэрэг хөөргөлтийн үүрэг бүхий "Чан Жэн 2-р F" өөрчлөлт оруулсан зөөгч пуужин, "Чан Жэн 5 " Хятадын шинэ үеийн зөөгч пуужин зэргийн судалгааны ажил туйлын урагштай явагдаж байна. Үүний зэрэгцээ том оврын болон хэт том оврын зөөгч пуужингийн судалгааны ажил ч уг хүрээлэнгийн хөгжлийн төлөвлөгөөнд ороод байна гэжээ.

     Лян Шяохун хэлэхдээ, сансрын үйлс тасралтгүй хөгжиж, гүн сансарт шинжилгээ хийхэд зөөгч пуужингийн хэрэгцээ өсөхийн хэрээр том оврын, хэт том оврын зөөгч пуужин манай орны зөөгч пуужингийн техникийг хөгжүүлэх маршрутад багтаад байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе