140 сая тоннын нөөцтэй нефтийн орд Өвөр Монголын Урдын хойд хошууны Цог-өндөр сууринд байгааг саяхан илрүүлсэн байна.
Энэ нефтийн ордыг хайсан Хятадын Жүн юань нефть хайгуулын газрын хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, цооног өрөмдөх ангийнхан 5-р сарын 29-ний өдрөөс бүх талаар барилгын ажлаа эхлүүлснээс хойш, өрөмдөх зэрэг хэлбэрээр түүний орчны 388 км газарт хээрийн мэдээлэл цуглуулсан. Одоогийн байдлаар, 140 сая тонн нефть бүхий нөөц байгааг эхний шатанд тодруулсан, нефтийн чанар нь сайн, нээн олборлох маш өндөр үр ашигтай байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\