• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс олон улсын энхийг дамжин сахиулах үйл ажиллагаанд оролцож, хариуцлага хүлээсэн том гүрний түр төрхөө харуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-06 17:49:07

     Дундад дорнодын нэгдүгээр дайнаас хойш, Арабын орнууд болон Израиль хоорондын гал зогсоход хяналт тавихаар 1945 оны 5-р сарын 29-ний өдөр Аюулгүйн Зөвлөл тогтоол баталж, цэргийн 36 ажилтныг илгээн Иерусалим-д суулгав. 61 жилийн хугацаанд, НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаа ерөөс зогсоогүй. "Цэнхэр дуулгат хүчин" дайны удаа бургилсан газар болгонд очиж байлаа. Энэ хугацаанд, Хятадын энхийг дэмжин сахиулах ажилтан нар НҮБ-аас хүлээлгэсэн энхийг сахиулах хүнд үүргийг хүлээн авч, дэлхийн энх тайвныг хамгаалах болон хамтаар хөгжихөд тус төхөм үзүүлэх дархан үүргийг хэрэгжүүлж ирлээ.

     2007 оны 11-р сарын 23-ний орой, Хэнань мужийн Шиньжэн олон улсын нисэх онгоцны буудлаас Хятадаас Дарфур орж энхийг дэмжин сахиулах анхны барилгын 135 офицер дайчид нисэх онгоцонд гарлаа.

     Үүрэг хүнд, хариуцлага их, яруу алдартай гэж боддог. Бид тэргүүний боловсрол, тэргүүний ёс суртахуун, тэргүүний амжилтаар НҮБ-аас даалгасан үүргүүдийг биелүүлж, дараачийн энхийг сахиулах хүчнийг урагштай байршуулахад баттай үндэс суурь тавьж, Суданы Дарфур районы тогтвортой байдал болон хөгжилд тус төхөм үзүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалахад нэн их хувь нэмэр оруулна гэж нисэхэд бэлэн болоод байгаа энхийг дэмжин сахиулах дайчид сэтгэл догдлон хэлж байлаа.

     Хятадын анхны бүлэг энхийг дэмжин сахиулах хүчин Дарфур районд очсоны хэдэн сарын дараа, манай радиогийн сурвалжлагч тэнд хүрч, тэдний хатуужилтай амьдралыг ойлголоо. Барилгын цэргийн салбар ангийн дарга Гуань Линьхүн хэлэхдээ:

     Дарфур район шороон шуурга ихтэй, заримдаа хэдэн метрийн чаанахь ч харагдахгүй байдаг. Үдийн халуун 42 хэмд хүрдэг байна. Барилгын ажлын анхан үеийн хуарагнасан газар бартаа даваа ихтэй, хорт могой, хилэнцэт хорхой олон байдаг гэжээ.

     НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаа өрнүүлсэн 60 жилийн түүхтэй зэрэгцүүлэхэд, НҮБ-ын энэ үйл ажиллагаанд Хятад улс оролцоод 20-иад жил болж байна. Гэтэл энэ хорин жил нь НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд асар их өөрчлөлт гарсан үе болно. Хүйтэн дайн эцэслэсэн хэдий ч, мөргөлдөөн сөргөлдөөн болон байнга өөрчлөгдөж байгаа улс төрийн бүтэц дэлхийн энхийг дэмжин сахиулах чармайлтыг хүнд байдалд оруулж, НҮБ-ын энхийг дэмжин сахиулах ажилтан нарын үүрэг хариуцлага маш их болж, урьд байгаагүй ээдрээн будлиантай байдалд тулгарсан байна. Үндэсний хүчин чадал нэмэгдсээр байгаа Хятад улс дэлхий нийтийн хамт энхийг сахиулахад тулгарсан өрсөлдөөнт тулгарсан байна.

     Хамгийн анхны цэргийн 5 ажиглагчаас одоод хүрч иртэл илгээсэн энхийг дэмжин сахиулах арван мянгаад ажилтан хүртэл, Хятад улс НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын 5 гишүүн орноос энхийг дэмжин сахиулах ажилтан хамгийн олон илгээсэн болжээ.

     НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд Хятадын ирэх тутмаа чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ оны 2-р сард Шведийн Стокгольмын олно улсын энхийн судалгааны гарын нэгэн тайланд , Хятад улс олон улсын энхийг дэмжин сахиулах салбарт улам их үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулсан бодитой хувь нэмрээрээ дамжуулан, дэлхий нийтийн хүсэж хүлээсэн зүйлийг нааштай хариулж байна гэж тэмдэглэжээ. Дэлхийн энх тайвныг хамгаалах Хятад улсын шийдвэр зориг болон олон улсын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд гүйцэтгэсэн чухал үүрэг нь Хятад улс хариуцлага хүлээсэн том гүрэн гэдгийг харууллаа гэж Хятадын ба гадаадын эрдэмтэн нар хэлж байна. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе