

Хятад улсын ерөнхий сайд ВэньЖябао 6-ны өдөр Хятадын шинжлэх ухаан техник, эрүүл хамгаалах салбарт гарамгай хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны 5 эрдэмтнийг эргэн, дотнын мэндчилгээ дэвшүүлж, сайны ерөөл өргөсөн байна. Вэнь Жябао хэлэхдээ, бид эдийн засгийн хөгжлийг шинжлэх ухаан техникийн дэвшил болон эрдэм чадвартай хүмүүсийн боловсролыг дээшлүүлэхэд зориулах хэрэгтэй. Шалгарсан эрдэм чадвартай хүмүүсийг чармайн бэлтгэх нь боловсролын баримтлах үндсэн зарчим төдийгүй, улс орны алс хэтийн хөгжлийн үндэс болох юм гэжээ.


Дээрх 5 зүтгэлтэн бол тус тус Хятадын цөмийн зэвсэг, пуужин, дагуул судлан үйлдэхэд гарамгай хувь нэмэр оруулсан нэрт физикч Чжү Гуан-я, нэрт физикч агсан Чянь Саньчяны гэргий Хэ Зэхүй нар юм. Мөн Хятадын сансрын шинжлэх ухааны тулгын чулууг тавилцагчдын нэг, 98 насны сүүдэр зооглож яваа Чянь Шюешэнь, Хятадын оптикийн салбарын тулгын чулууг тавигч Ван Дахэн, хэдэн арван жил хүүхдийн цусны цагаан бөөм өвчний талаар судалгаа хийж, уг өвчнөөр өвчилсөн олон хүүхдийн амь насыг аварсан Бээжингийн хүүхдийн эмнэлгийн хүндэт дарга, Хятадын барилгын академийн академич Хү Я-мэй нар болно ./Баясгалан орчуулав/