|
|
||
Сэтгүүлч саяхан хуралдсан Шанхайн Дэлхийн яармагийн олон нийтийн эрүүл мэндийн баталгааны олон улсын симпозиумоос мэдээлснээр, Шанхай " Эрүүл дэлхийн яармаг " зохиох ажлыг тал бүрээр анхаарч, дэлхийн яармагийн эмнэлгийн үйлчилгээ, хижгээс сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг талаар нягт зохицуулалт хийж байна.
Эх сурвалжаас үзвэл, Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнд 5 эмнэлгийн станц байгуулж, үзэгчид, яармагийн ажилтнуудад эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, хүнд өвчтэй хүнд яаралтай тусламжийн дамжуулан хүргэх ажил өрнүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Шанхай хот түргэн тусламжийн 96 салбар ангийг сурган бэлтгэжээ. Түүнчлэн мөн халдварт өвчнөөс сэрэмжлэх сүлжээ ажиллуулж, хилээр орж ирсэн иргэдэд шаардлагатай сэргийлэх вакцин тарьж, халдварт өвчин дэлгэрэхээс чанд сэргийлэх юм байна.
Шанхайн дэлхийн яармагтай 70 сая хүн танилцах ба тэдний 85% нь яармагийн хүрээлэнд хооллох юм . Иймээс хүрээлэнд оруулах хүнсний зүйлд чанга шалгалт хийж, дэлхийн яармагийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |