![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Энэ оны эхний хагас жилд Хятадын нэхмэлийн үйлдвэрлэл дотоодын зах зээлийн тогтвортой өсөлт болон үйлдвэрлэлийн зэрэглэлийг дээшлүүлэх бодлого энэ хоёр тулгуурт түшиглэснээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.44 хувиар нэмэгдэж, ерөнхийдээ тогтвортой сэргэн нэмэгдэх хандлага илэрсэн байгааг сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримт харуулсан байна.
8-ны өдөр Гуанжөүд хуралдсан "2009 Хятадын нэхмэл бараа бэлэн хувцасны зах зээлийн яриа уулзалт" дээр Хятадын Нэхмэлийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн дарга Дү Юйжөү хэлэхдээ, нэхмэл бараа бэлэн хувцасны аж ахуйн нэгжийн гол өрсөлдөх чадлыг дээшлүүлэх бол Хятад улсыг "нэхмэлийн том гүрэн"-ээс "нэхмэлийн хүчирхэг гүрэн" болгохын чухал зангилаа мөн гэжээ.
Гаалийн бүртгэлээс үзвэл, энэ оны эхний хагаст, Хятадын нэхмэл бараа бэлэн хувцас экспортолсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.88 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ, Хятадын том оврын нэхмэлийн аж ахуйн нэгжийн дотооддоо борлуулсан нийт хэмжээ харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.72 хувиар нэмэгдсэн нь Хятадын дотоодын зах зээлийн дайчлах хүчин тогтвортой нэмэгдэж байгааг харуулсан байна. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |