Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао саяхан Жянсү мужид ажиллах үед хэлэхдээ, санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын зөөлөвтөр бодлогыг баримтлан хэрэгжүүлж, эдийн засгийг улмаар хөгжүүлэн өрсөлдөх хүчинтэй болгох хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжил ба эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг уялдуулан, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлөөр бүтцийн зохицуулалтад үндэс суурь хангаж, нөхцөл боломж бүрдүүлэн, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн, эдийн засгийн бүтцийн зохицуулалтаар дамжин эдийн засгийг улмаар хөгжүүлэн өрсөлдөх хүчинтэй болгох хэрэгтэй гэжээ. \ Сарантуяа орчуулав\