• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүүлийн хагас жилийн гадаад худалдааны байдал ил тод биш байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-12 16:29:20

     Хятадын Худалдааны Яамны орлогч сайд ноён Фү Зйин 12-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын гадаад худалдааны бууралт намжиж байгаа төлөв байдал илэрч байгаа ч гэсэн бүх дэлхийн эдийн засгийн сэргээн босох хэтийн төлөв ил тод биш, олон улсын худалдааны ивээх үзэл газар авч байгаа зэрэг хүчин зүйлээс болж, ирэх хагас жилийн Хятадын гадаад худалдааны байдал маш олон хүчир бэрхэд нүүрлэж байгаа бөгөөд хэдийн төлөв нь ил тод биш байна гэжээ.

     Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж ноднингийн 11-р сард, Хятадын гадаад худалдаа 7 жил үргэлжилсэн нэлээд түргэн өсөж байгаа байдлаа дуусгасан байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 7-р сард, Хятадын импорт экспорт үргэлжлэн 9 сар ноднингийн мөн үеийнхээс буурсан бөгөөд энэ оны 1-7-р сард, гадаад худалдаа нь ноднингийн мөн үеийнхээс 22.7 хувиар буурсан байна.

     Ноднин жилийн эцсээс нааш, Хятадын засгийн газар иж бүрэн арга хэмжээ авч гадаад худалдааг тогтворжуулсан байна, өнөө уг арга хэмжээ нь анхны үр дүнд хүрч, гадаад худалдааны бууралтын хурд намжсан байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын 11-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 7-р сард Хятадын импорт экспортын нийт хэмжээ нь 200 сая ам. Доллараас давж, өнгөрөгч сарихаас бараг 10 хувиар өссөн байна. Үүнд экспортын хэмжээ нь дахиад 100 сая ам. Долларт хүрсэн байна.

     12-ны өдрийн Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Фү Зйин хэлэхдээ, гадаад худалдааны цар хэмжээг тогтворжуулах нь Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтөд маш их ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Бид сүүлийн хоёр жилд, гадаад худалдаа ийм хүчир бэрх байдалд, 2 триллион ам. Долларын хэмжээнд хүрсэн буюу үүнээс дээд хэмжээнд хүрсэн байна. Энэ нь бидний улсын дотоод гадаадын хоёр зах зээлийг ашиглах, хоёр эх баялгийг ашиглах, улс ардын аж ахуйг тэнцвэртэй нэлээд дээд хурдаар хөгжүүлэхэд ийм цар эхмжээ хэрэгтэй юм гэжээ.

     Фү Зи ин хэлэхдээ, олон улсын зах зээлд, Хятадын экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ бага зэрэг нэмэгдэж, импортын бүтээгдэхүүний бүтэц цаашид шилдэгжиж байна. Сүүлийн үеийн Америк, Европын холбоо болон Японы нийтэлсэн гадаад худалдааны тоо сэлтээс нь авч үзэхэд, эхний 5 сард эдгээр орны Хятад улсаас импортоор оруулсан бараа нь тэдгээр орны импортын хувийн жинд 3% гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Тэдний дотор Америкийнх 4.1% нэмэгдсэн байна гэжээ.

     Гэвч энэхүү албаны хүн хэлэхдээ, өнөө Хятадын гадаад худалдааг нөлөөлж байгаа гурван том хүчин зүйлд өөрчлөлт гараагүй, ирэх хагас жилийн худалдааны хэдийн төлөв мөн л тодорхойгүй байна гэж ээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

     Хятадын гадаад худалдааг нөлөөлж байгаа гурван том хүчин зүйлд өөрчлөлт гараагүй гэж би үзэж байна, нэгд, одоогийн байдлаас харахад, богино хугацаанд олон улсын эдийн засаг сэргэх боломж муутай байна. Хоёрт, өнөө Европ Америкийн оршин суугчдын хэрэглээний загварт өөрчлөлт гарч байна. Америкийн оршин суугчид уул нь нэг мөнгө ч хадгалдаггүй байснаасаа одоо мөнгө хадгалж байгаа хэмжээ нь 6.9% болон нэмэгдсэнийг олон бүгд ойлгож байна. Энэ нь тодорхой хэмжээнд Хятадын бүтээгдэхүүний экспортод нөлөө болох юм. Гуравт, өнөө худалдааны ивээх үзэл цаашид гаарч байна гэжээ.

     Худалдааны ивээх үзлийн тухай ярих үе Фү Зи ин сүүлийн үе хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа Хятадаас Америкт оруулж байгаа резин дугуйг хязгаарласан хэргийн талаар ярьсан байна. Тэрээр хэлэхдээ, энэ хэрэг нь бодит үндэслэл байхгүй мөртөө хуулийн үндэс баримтаар дутуу байна. Хятадаас Америкт оруулсан резин дугуй 2004 оноос 2008 оныг хүртэл бараг 4 дахин нэмэгдсэн. Мөн хугацаанд Америкийн резин дугуй үйлдвэрлэгч бизнесмений ашиг орлого 3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Хятад улсын Америкт оруулж байгаа резин дугуйны хэмжээ нэмэгдсэн нь Америкийн резин дугуй үйлдвэрлэгч бизнесменд бодитой хохирол учруулаагүй юм гэжээ. Америкийн талын үйл ажиллагаа нь хоёр талд бүр ашиггүй юм гэж тэрээр үзсэн байна.

     Фү Зи ин хэлэхдээ, Хятад улс багц арга хэмжээ авч байгаад гадаад эрэлт хэрэгцээг тогтворжуулах ажлыг цаашид сайн хийж, зах зээлийг батлан, хувь хэмжээг батлахын зэрэгцээ аж үйлдвэрийн бүтэц болон тэвшиндээ тохируулалт хийхийг нэн анхаарч, экспортын итгэмжийн даатгал, экспортын татвар, худалдааны хөрөнгө урамдуулах, боловсруулах худалдаа зэрэг бодлогыг улам сайн найдваржуулах болно гэжээ. \ Пэрлаймаа Г. Сайн-Өлзий орчуулав,Пэрлаймаа, Сайн -Өлзий хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе