|
|
||
Монгол улсын экс ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат нээлтийн ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь хоёр улсын харилцаанд түүхэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Дипломат харилцаа тогтоосон нэгэн жаран нь хоёр улсын найрсаг харилцааны нэг ахархан хэсэг боловч бие биеэ хүндэтгэж, харилцан дотоод засагт үл оролцлого хийх, харилцан ашигтай хамтаар хөгжихийг баримталснаараа онцлог болдог юм. Өнгөрсөн жарны хугацаанд хоёр орны харилцаа уруудаж өгсөхийн аль алийг бүр туулсан боловч, найрсаг хөршийн хамтын ажиллагаа бол хамгийн гол урсгал болсоор ирсэн. Сүүлийн 20 гаруй жилд хоёр орны олон салбар дахь харилцаа цөмөөрөө нааштай сайн хөгжиж байна. Өнөөдрийн энэ үзэсгэлэнгээс та бүхэн бидний харилцаа, хамтын ажиллагааны үйл явцыг харж болох юм. Түүхэн хөгжлөө эргэн харж, түүхэн сургамжаа дурсан санагалзах нь ирээдүйн хөгжилд тусгай билээ, найрсаг харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтайгаар зэрэгцэн орших нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад орон хоорондын дипломат харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын гол талын нэг. Хоёр талын хамтын хүч чармайлтаар энэхүү сайн харилцаа, хамтын ажиллагаа цаашид нэн өргөжин хөгжинө гэдэгт бат итгэж байна гэжээ.
Үзэсгэлэнг Хятадын Синьхуа хорооны хэвлэл мэдээллийн төв болон Монгол улсаас Хятадад суугаа элчин сайдын яам хамтран зохиож байна. Үзэсгэлэнд тавьсан 150 гаруй ширхэг зураг нь Хятад Монгол хоёр орны 60 жилийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааны цацрангуй замналыг харуулсан байна.
Хятад Монгол хоёр орон 1949 оны 10-р сарын 16-д албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм.
Үзэсгэлэн нь Бээжинд 8-р сарын 30 хүртэл ажиллаж, 9-р сарын дундаар Монголын нийслэл Улаанбаатарт ажиллуулна. \ Сурвалжилсан нь Хүчит, Мэдээг орчуулсан нь Пэрлаймаа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |