
18-ний өдөр Азийн Соёлын сайд нарын дугуй ширээний хуралд оролцож байгаа төлөөлөгчид " Ордосын санаачлага"-д хамтаар гарын үсэг зурж, Азийн орнуудын соёлын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрсдэлийг эсэргүүцэх хүчин чадлыг эрчимжүүлнэ гэж илэрхийлсэн байна.

Мөн 18-ний өдөр, Хятад зэрэг Азийн 17 орны Соёлын яамны сайд нар болон төлөөлөгчдийн тэргүүн нар Хятадын ӨМӨЗР-ны Ордос хотод цуглан, өнөөгийн эдийн засгийн хямралын үед Азийн олон орны соёлын хөгжилд тулгарч байгаа өрсөлдөөн сорилт, боломж түүнчлэн авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Соёлын худалдаа, хүн хүчний эх баялгийг хөгжүүлэх зэрэг талаар өргөн хүрээнд ажилч хэрэгчээр хамтран ажиллаж, бүс нутгийн дотоодын соёлын солилцоо болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Азийн хямралаас зайлах хүчин чадлыг цаашид дээшлүүлэх хэрэгтэй гэж төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлсэн байна. \ Пэрлаймаа орчуулав\