• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжянгийн үнэн байдлыг гадаад оронд нэн олон мэдээлэхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-18 15:39:17

   ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ШУӨЗР-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ван Лэчуань 17-ний өдөр Өрөмчид үг хэлж, ХОУР олон хэлээр нэвтрүүлэг явуулж байдаг болон онлайн давуулгаа ашиглан, дэлхий дахинд үнэн бодитой Шинжянг нэн олон мэдээлэхийг хүссэн байна.

     Ван Лэчуань айлчилж хүрсэн Хятадын Олон улсын радиогийн дарга Ван Гэннянь нарын зэрэг хүмүүстэй уулзахдаа ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, нэг сар гаруйн өмнө ХОУР нь олон төрлийн хэлээр, ялангуяа Турк, Араб зэрэг хэлээр веб сайтаар ярих хэлбэрээр, Өрөмчид гарсан " 7.5"-ийн хэргийг үнэн бодитойгоор нь мэдээлж, тэдгээр оронд маш их нөлөө тусгал гаргасан байна гэжээ. Энэ удаа ХОУР-ын Хятадын болон гадаадын сэтгүүлч нар сурвалжлаг хийхээр дамжин, Шинжянийг нэн олон талаар ойлгон, таньж, Шинжянийг үнэн сэтгэлээр мэдээлэхийг тэрээр хүссэн байна.

   Ван Гэннянь хэлэхдээ, урт хугацааны турш, ХОУР 53 төрлийн хэлээр нэвтрүүлэг хийж, веб сайт нээж, Шинжянийг дэлхий дахинд тал бүрээр мэдээлээд, сайн үр дүн олсон юм. 18-ний өдрөөс эхлүүлсэн " Хятад улсыг харах нь. СRI-ын дотоод гадаадын сэтгүүлч хилийн нутгаар сурвалжлан явах" ажиллагааны хэсэг Шинжянд сурвалжлах жич " Шинжяныг ойлгох" бүх бөмбөрцгийн мэдлэгийн уралдааны ажиллагаа нь бүх дэлхийн хэдэн зуун сая сонсогчдод цэцэглэн хөгжиж тогтвортой байгаа, хөгжин дэвшиж байгаа Шинжянг харуулах юм гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе