Хятадын засгийн газар 18-ний өдрөөс төрийн үндсэн эм бэлдмэлийн журмын байгуулалтаа эхэлсэн бөгөөд " Төрийн үндсэн шаардлагатай эм бэлдмэлийн жагсаалт"-ийг нийтэлсэн байна. Холбогдох салбарын хариуцлагатан сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, энэ арга хэмжээ бол өргөн ард олны эм бэлдмэлийн талын үндсэн шаардлагыг хангаж, ард олны эмчилгээний дарамтыг хөнгөлж, эм эмнэлгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулах үүднээс хийсэн засгийн газрын анхны алхам , мөн хамгийн зангилаа үе болох юм гэжээ.
Холбогдох цагийн хуваарийн дагуу, 2009 оны сүүлчээс өмнө, Хятадын засгийн газрын байгуулсан хотын оршин суугчдын хороолол болон хөдөө тосгоны анхан шатны эм эмнэлгийн үйлчилгээний байгууллагын 30%-д үндсэн эм бэлдмэлийн журам хэрэгжүүлж эхэлнэ. 2020 онд дүрэмжсэн, хот хөдөөг хамарсан төрийн үндсэн эм бэлдмэлийн дүрэм хэрэгжүүлнэ. \ Пэрлаймаа орчуулав\