Хятадын Даатгалын хяналт удирдлагын комиссын тоо сэлтэд харуулснаар, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш даатгалын салбар нүд бишрэм амжилтад хүрч, Хятад улс шинээр хөгжсөн даатгалын том гүрэн болсон байна.
Сурвалжлагч даатгалын Хяналт удирдлагын комисаас мэдээлснээр, 1949 оны 10-р сард Хятадын ардын Даатгалын компани албан ёсоор байгуулагдсанаар Хятадын даатгалын салбар үүссэнийг гэрчилсэн. Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй хааллганы бодлого хэрэгжүүлснээс нааш, Хятадын даатгалын салбар жил бүр 30 орчим хувийн хурдцаар өсөн нэмэгдэж, улс ардын аж ахуйд хамгийн түргэн хөгжил бүхий нэгэн салбар болсон байна. \Номин орчуулав\