![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
18-ний өдөр, Хятадын засгийн газар " төрийн үндсэн эм бэлдмэлийн журмыг тогтоон хэрэгжүүлэх тухай санал" нийтэлснээр, энэ нь Хятад улсын үндсэн эм бэлдмэлийн журмыг тогтоох ажил албан ёсоор эхэлснийг харуулж байна. Энэ нь Хятадын хүн ардад үзүүлэх хамгийн шууд нөлөө нь гэвэл аюулгүй эм бэлдмэл хэрэглэж, эм бэлдмэлд бага мөнгө зарцуулах болгох юм байна. " эмчлүүлэх зардал их байдаг" энэ асуудал нь Хятад улсад хамгаас товойсон амьдрал ахуйн асуудал болоод байгаа болохоор, тус журам хэргжигдвэл үүнийг сайжруулах эрмэлзэлтэй болж байна.
Хятадын Эрүүл Мэндийн Яамны эм бэлдмэлийн асуудал эрхэлсэн газрын дарга Жэн Хун танилцуулж хэлэхдээ:
" Хятад улс өнгөрсөн зууны далаад оны сүүлчээс үндсэн шаардлагатай эм бэлдмэлийн журмын ухагдахууныг оруулсан боловч, хэдэн арван жилийн туршид журмын байгуулалтын талаар хоцрогдож, жагсаалт байгаад журамгүй байдалд байсаар ирсэн байна. Үндсэн шаардлагатай эм бэлдмэлийн журмыг хэрэгжүүлэхийн төлөө, эрхбиш түүхий материал төрөлжүүлэн сонгох, үйлдвэрлэн хангах, бэлтгэн хэрэглэх, үнэ тогтоон суутгах, хяналт тавин үнэлэх эдгээр бүхнийг бүхэл цогцын бодлогын хувиар нэгтгэж, бүрэн бүтэн журам бүрэлдүүлэх шаардлагатай байна гэжээ.
Энэ онд, Хятад улс эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны шинэ өөрчлөлт хийнэ, үүнд төрийн үндсэн шаардлагатай эм бэлдмэлийн журам хэрэгжүүлэх бол эм эмнэлгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх гол ажлын нэг болох юм. Мөн ч Хятадын эм эмнэлгийн талаар шинээр өөрчлөлт оруулахын чухал ажил мөн гэж үзэгдэж байна. Хятадын Эрүүл Мэндийн Яамны эм бэлдмэлийн асуудал эрхэлсэн газрын дарга Жэн Хун танилцуулж хэлэхдээ: ирээдүйд төрийн үндсэн эм бэлдмэлийн журам тогтоох зорилт бол: 2009 оны сүүлчээс өмнө засгийн газрын байгуулсан хотын хороолол болон хөдөө тосгоны анхан шатны эм эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын 30%-д нь үндсэн эм бэлдмэлийн журам хэрэгжүүлнэ. 2011 онд төрийн үндсэн эм бэлдмэлийн журмыг анх алхам тогтооно, 2020 онд журамжсан, хот хөдөөг хамарсан төрийн үндсэн эм бэлдмэлийн журмыг тал бүрээр хэрэгжүүлнэ. Үндсэн шаардлагатай эм бэлдмэл бүхнийг засгийн газраас үнийг нь тогтоох хэмжээнд хамруулна. Энэ журмыг тогтоож байгаагийн хамаг эцсийн зорилт бол хүн ардын эмчлүүлэх, эм хэрэглэхэд нэн дөхөм болгохын төлөө юм гэжээ.
Тэр хэлэхдээ, үндсэн шаардлагатай эм бэлдмэл хангахыг баталж, ард иргэд бүрд эрх тэгш эдлүүлэхийг батлахын зэрэгцээ, өнөөгийн үйлдвэрлэл хангал гийн салбарт эх баялгийг нэгтгэхэд тус дөхөм үзүүлж, үндсэн эм бэлдмэлийн үйлдвэрлэлээр дамжуулан хангах шил дэгжүүлсэн системд оруулж, чанар чансааг нь тасралгүй сайжруулж, ард иргэдийн аюулгүй эм хэрэглэхийг үнэнхүү баталж, журмын хэрэгжилтээр дамжуулан, эм эмнэлгийн байгууллагын эм бэлдмэлийн орлогоор эмнэлгийн салбараа цалинжуулах механизмыг өөрчилж, өргөн олон түмний наад захын эмийг батлахын зэрэгцээ, эмийн төлбөрийг хөнгөлөх хэрэгтэй. Ерөнхийлөөд авч хэлбэл, нэн аюулгүй эм хэрэглэж, эм хэрэглэхэд нь дутуу мөнгө төлүүлэх гэсэн болно гэжээ.
Хятадын засгийн газар 18-ны өдөр төрийн үндсэн шаардлагатай эм бэлдмэлийн нэрийн жагсаалтыг нийтлүүлсэн байна. 307 төрлийн эмийн дотор 102 төрлийн хятад эм байна. Тогтоолын дагуу эмийн тоог харьцангуй тогтвортой байлгахын зэрэгцээ, түүнд байнга өөрчлөлт оруулж байх юм. Зарчмын хувьд 3 жилд 1 удаа өөрчлөлт оруулж, шаардлагатай үед улсын үндсэн эмийн ажлыг удирдах комисс тааламжтай үедээ зохион байгуулалттайгаар тохируулалт хийх болно.
Тогтоолын дагуу үндсэн эмийг Хятадын үндсэн эмнэлгийн баталгааны эм бэлдмэлийн нэрийн жагсаалтад бүхнийг хамруулах бөгөөд, төлбөр тооцоо хийх харьцаа нь ердийн бус эм бэлдмэлээс хол өндөр болгоно. Юмний үнэ ханшийг удирдах гол салбарын анхны төсөөллөөр, улсын үндсэн эм бэлдмэлийн дундаж үнэ нь 10 хувь орчим буурах болно. \ Номин орчуулж, Пэрлаймаа хянав\.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |