
8 сар бол Өвөр Монголын тал нутгийн хамгийн таатай улирал юм. Азийн урлагийн 11-р наадмын үйл ажиллагааны нэг болох 2009 Ордосын уламжлалт наадам 19-ний өдөр Өвөр Монголын Ордост нээгдэж, 2000 гаруй жүжигчин үдээс өмнөх нээлтийн ёслолд оролцсон байна.

3 хоног явагдах наадмын үеэр 500 орчим тамирчин морь уралдах, бөх барилдах, тэмээ уралдуулах, Монгол шатар зэрэг тэмцээнд оролцож, авьяас билгээ сорих юм. Тал нутгийн хамгийн эртний спортын төрөл , соёлын өргөн наадамд олон мянган жуулчид оролцож байна.
<< 1 2 3 >>