• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэстний районд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогтой систем бүрэлджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-08-20 10:32:11

    Сурвалжлагч Хятадын үндэстний хэрэг эрхлэх улсын хорооноос мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятадын үндэстний районы үйлдвэрлэлийн бүтэц тасралтгүй сайжирч, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогтой системийг үндсэндээ бүрдүүлжээ.

    ӨМӨЗР-ы эрчим хүч, төмөрлөг, химийн аж үйлдвэр, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон дээд шинэ техник зэрэг 6 том үйлдвэрлэлийн нэмүү өртөг бүх районы нийт үйлдвэрлэлийн нэмүү өртгийн 90 дээш хувийг эзэлжээ. Төвдийн өөртөө засах районы тэргүүлэх уул уурхайн салбар, ногоон хүнс болон ундааны боловсруулах үйлдвэр, Төвд эм эмнэлэг, үндэстний гар урлал болон барилга байгууламж барилгын материал зэрэг үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байна. Шинжяны уйгарын өөртөө засах районд, нефть химийн аж үйлдвэрээр гол болгож, нэхмэл, хар төмөрлөг, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тулгуурласан өвөрмөц онцлогтой үйлдвэрлэлийн бүлэглэл бий болжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе