• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

60 жилийн ойн ажиллагааны аюулгүй байдал баталгаатай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-08-20 17:21:18

    Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ ойртохын хэрээр Хятадын газар бүрт аюулгүй байдлыг сахих баталгааны төвшинг тасралтгүй дээшлүүлж, зарим газарт Бээжингийн олимпын үеийн хэмжээнд хүрсэн байна.

    Баярыг тэмдэглэх арга хэмжээнүүдийн аюулгүй байдал урагштай явагдахыг баталж, иргэдэд шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх нийгмийн амар тогтуун орчныг буй болгохыг Хятадын Нийгмийг хамгаалах яамны сайд Мэн Жяньжу холбогдох байгууллагад шаардсан байна.

    10-р сарын 1-ний өдөр, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа Бээжингийн Тянь Ань Мэний талбайд болно. Эдүгээ Бээжингийн цагдаагийн газраас эргүүлийн цагдааг оргил цагуудад гол гол гудамж зээл, галт тэрэгний өртөө, хоршоо дэлгүүрээр дайрч өнгөрөх нийтийн үйлчилгээний автобуст эргүүл хийлгэж, сэжигтэй аюултай бодисыг шалган, хулгайн хэрэгт цохилт өгч, гэнэтийн хэргийг тэр даруйд нь зохицуулж байна. Үүнээс гадна, Бээжингийн метроны систем ч аюулгүйн шалгалтыг олимпын үеийн хэмжээнд хүргэжээ.

    Бээжинтэй зэргэлдээ орших Хэбэй муж, Тяньжинь хот мөн эргүүл шалгалтаа эрчимжүүлж, төрөл бүрийн гэмт хэргээс сэргийлж байна. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе