
8-р сарын 20-ны өдөр Хятадын ТӨЗР жилийн хамгийн том уламжлалт баяр болох Шотон буюу тарагны баяраа угтаж байна. Уламжлал ёсоор Лхаст байрлах Дрепун сүм баярын эхний өдрийн өглөө Шагжимуни бурхны том тосон зургийг дэлгэн үзүүлж, 10 мянга гаруй сүсэгтэн олон ба жуулчид бурхны хөргийг үзэж сонирхсон байна.

Энэ онд Төвдийн Лхас хотын засгийн газар тарагны баярын үеэр бурхны хөрөг дэлгэн үзүүлэх, Төвд ший жүжиг дуулах зэрэг уламжлалт ажиллагаа зохиохоос гадна мөн бусад өвөрмөц онцлогтой ажиллагаа зохиохоор төлөвлөж байна. \Пэрлаймаа орчуулав\