![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Өнөө Хятад улс үр тарианы ургацаар дэлхийд тэргүүлж, 1 тэрбум 300 сая хүн амын хоол хүнсний асуудлыг үндсэнд нь шийдвэрлэсэн төдийгүй Хятадын эдийн засаг нийгмийн тогтвортой түргэн хөгжихөд чухал тулгуур үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн дэлхийн үр тарианы аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн хөгжилд чухал нэмэр хандив орууллаа.
60 жилийн хөгжлийн явцад Хятадын үр тариа, хөвөн, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний гаралт ихээр нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуйн яамны тоо сэлтээс үзвэл, 60 жилийн турш Хятадын үр тарианы жилийн үйлдвэрлэл 1949 онд 100 сая тонн байсан бол 2008 онд 500 сая гаруй тоннд хүрч нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар хөдөө аж ахуйд хөнгөлөлт үзүүлэх үр ашигтай бодлого явуулснаар үр тарианы үйлдвэрлэл түргэн сэргэн хөгжихөд тус дөхөм үзүүлж, үр тарианы ургацыг жил дараалан нэмэгдүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Хятадын хөвөн, тосны болон чихрийн ургамал зэрэг эдийн засгийн үр ашиг бүхий таримал ургамлын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |