![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи сүүлийн өдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе хэлэхдээ: Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 60 жилийн турш Хятад улс нь дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа тал бүрээр ахиулан хөгжүүлсэн юм. Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орнууд анх улс байгуулагдах үед 18 байсан бол эдүгээ 171 болж, "дэлхий дүүрэн найз нөхөдтэй болсон байна" гэжээ.
Ян Жечи хэлэхдээ: Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, тэр дундаа өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турш, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудал, даяарчилсан асуудлыг зохицуулах, дэлхийн энх тайвныг хамгаалах зэрэг асуудлаар Хятад улс улам бүр бүтээлч үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Олон улсын банк санхүүгийн хямрал үүссэнээс хойш, Хятад улс өөрийн орны эдийн засгийн тогтвортой бөгөөд хурдацтай хөгжлийг хэвээр хадгалахын төлөө чармайсны зэрэгцээ банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх болон олон улсын банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө нэн их хүчин зүтгэл гаргасан юм гэжээ.
Ян Жечи цааш нь хэлэхдээ: Өнөөдрийн байдалд Хятад улс олон улсын тавцанд төв голч байхаа тууштай баримталж, шударга ёсыг дэмжиж, энх тайван, хөгжил болоод хамтын ажиллагааны далбааг өндөрт мандуулж, энх тайван хөгжлийн замаар урьдын адил замнаж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлттэй стратегийг хэрэгжүүлж, өнө бат энх тайван болон хамтаар цэцэглэн хөгжсөн эв найртай дэлхийг байгуулахын төлөө бүх хүчээрээ мэрийж ажиллах болно гэжээ.\Хүчит орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |