• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-08-24 18:22:19

     Энэ оны 10-р сарын 1-ний өдөр бол БНХАУ-ыг тунхагласны 60 жилийн ой юм. Нийслэл Бээжин хот баяр ёслолын тэмдэглэх арга хэмжээ зохиох болно. Өнөө холбогдох тэмдэглэх арга хэмжээний төрөл бүрийн бэлтгэл ажил саадгүй хийгдэж байна.

     Бээжин хотын холбогдох бэлтгэл ажлын хорооны хэвлэлийн төлөөлөгч 24-ний өдөр хэлэхдээ, 9-р сарын 30-ны орой Төрийн зөвлөл Ардын их хурлын ордонд үндэсний баярын өргөн их хүлээн авалт хийнэ. 10-р сарын 1-ний үдээс өмнө Бээжингийн Тянь Аньмэний талбайд БНХАУ-ыг тунхагласны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал хийж, Хятад улсын дарга Хү Жиньтао чухал үг хэлж дараа нь өргөн их цэргийн парад болон олон түмний жагсаал хийнэ. 10-р сарын 1-ний орой Тянь Аньмэний талбайд хамтарсан үдэшлэг зохиох бөгөөд Тянь Аньмэний талбай болон бусад тогтоосон газарт галын наадам хийх болно гэжээ.

     10-р сарын 1 – 3-ны өдрүүдэд Бээжин хотын гол гол цэцэрлэгт хүрээлэн болон олон нийтийн зүлэгжүүлсэн газарт үндэсний баярын зугаалга болно. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе