|
|
||
7 жилийн турш 380 сая юаний хөрөнгө оруулсан Төвдийн Будлаа ордон, Норовлинк, Сагиа хийдийн засварын ажил 23-ны өдөр өндөрлөхийн сацуу их хэмжээний бичиг дурсгалын зүйлийг сэлбэн засах ажил эхэлсэн байна.
Төвдийн Өөртөө Засах Районы дарга Чанба Пунцаг 23-ны өдөр Лхаст болсон засварын ажил өндөрлөх ёслол дээр хэлэхдээ, бичиг дурсгалын энэ 3 том барилгын засварын ажил дуусах үед төв Засгийн газраас 570 сая юанийн хөрөнгө оруулж, Төвдийн бичиг дурсгалын 22 барилгад засвар хийхээр шийдвэрлэсэн. Үүний дээр хэдэн арван жилийн турш улс орноос Төвдийн соёлын өвийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийснээр төв засгийн газар Төвдийн бичиг дурсгалын зүйлийг хамгаалахын төлөө 2010 он болтол нийт 1 тэрбум 300 сая юанийн хөрөнгө оруулах болно гэжээ.
Одоогоор засвар хийгдэх бичиг дурсгалын 22 барилгад Жашиломбо хийд, Их Зуу хийд, Жайбун хийд багтаж байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |